АН-ын бүлгийн үдээс хойшхи хурал дахин завсарлаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон байна. Энэ цаг мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон АПЕК-ын хуралд оролцоод эх орондоо ирж байгаа аж. Ийнхүү зөвшилцөх болсон нь АН-ын бүлгээс санал болгосон Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг АН-ын дарга Н.Алтанхуяг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн учраас ийнхүү шийдвэр гаргажээ. Ямартаа ч уг асуудлыг өнөөдөрт багтааж шийдвэрлэнэ гэдгийг АН-ын бүлгийн зарим гишүүд хэлж байна.
Ц.Цэц