Оюутолгой ажилчдынхаа цалинг зөрүүтэй олгож байна

УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойтой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан, дүгнэлтээ гаргажээ. Энэ үеэр "Оюутолгой" төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн “Рэд Пат” ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалинд асар их зөрүү илэрчээ. Тухайлбал, гагнуурчны цалинг гадаад ажилтанд 1.8 сая төгрөг, харин монгол ажилтанд 71.6 мянган төгрөгөөр тооцон олгодог байна. Энэ нь монгол ажилтны цалинг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Түүнчлэн 29 орны 30 гаруй мянган төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийхэд Оюутолгойн жилийн дундаж цалин 92 мянган ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингаас 2.8 дахин их байгаа аж.

                                                                                                                               Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.