Ц.Алдармаагийн ар гэрээс Д.Оюунтуулыг БНСУ-д эмчлүүлэхээр болжээ

Санаатайгаар буюу өс хонзон санаж бусдын биед халдаж гэмтэл учруулсан улмаар хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх Ц.Алдармаа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд шүүж Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм. Энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 20-нд товлогдсон байна. Ц.Алдармаагийн ар гэрээс Д.Оюунтуулын эмчилгээний зардлыг 100 хувь даан БНСУ-д эмчлүүлэхээр маргааш явуулахаар болжээ. Харин түүний өмгөөлөгч Б.Дашдорж “Ц.Алдармаагийн болоод ар гэрийнхнийх нь хувьд ч сэтгэл санааны хувьд тун хэцүү байдалд байгаа. Дараагийн шатны шүүхэд өмгөөлөгчдийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гарган оролцох болно. Угаасаа энэ хэргийн мөрдөн байцаалт тун дутуу явагдсан” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.