Энэ сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Найрамдал” хороололд гахайн сонгомол мялзан өвчин дөрвөн гахай үхсэн байна. Өнгөрөгч даваа гарагийн байдлаар 32 гахайг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Одоогийн байдлаар тус аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.