Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарыг дэвшүүллээ

Ардчилсан намын бүлгийн хурал дөнгөж саяхан завсарлалаа. Бүлгийн гишүүдийн тайлбарласнаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарын нэрийг дэвшүүлжээ. Бүлгийн хуралдаан үдээс хойш буюу 13.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Энэ үеэр бүлгийн гишүүдийн олонхийн саналыг авсан нэг нэр дэвшигчийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх юм.

                                                                                                                      Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.