АН-ын бүлэг хуралдаж байна

Төрийн ордонд яг одоо АН-ын бүлэг хуралдаж байна. Хуралд УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар оролцож байгаа бөгөөд энэхүү хурлын үр дүн нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Ийнхүү бүлгийн хурал үргэлжилж буй учраас үдээс өмнө товтой байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс хойш хуралдахаар тогтлоо. Түүнчлэн өнөөдөр Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар АН-ын бүлэг УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөх аж.

                                                                                                                                  Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.