”Чингис” бондоос үйлдвэрлэлийн 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл”-өөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамаарах төсөл хэрэгжүүлэгчидтэй ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл маргааш уулзалт хийхээр болжээ. Шинэчлэлийн Засгийн газар ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуй гэсэн тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэлийг эхний ээлжинд дэмжих бодлого барьж, "Чингис" бондын эх үүсвэрээс 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгоод буй. Импортыг орлож, экспортын бүтээгдэхүүнийг нэмэх 888 төслийн хүрээнд хоёр тэрбум төгрөгөөс дээш дэмжлэг хүссэн хүнс, гэр ахуйн бараа, газар тариалан, сав баглаа боодол, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон 15 төсөлд 109 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсаны эхний санхүүжилтүүд эзэддээ очсон байна. Мөн Засгийн газраас арьстширний үйлдвэрлэлийг дэмжихээр баталсан 140 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 29 төсөлд 50 гаруй тэрбум төгрөгийн зээл өгчээ.sОдоогоор Хаан, Голомт банк хамгийн олон буюу 56-65 төсөлд зээл олгосон бол Худалдаа хөгжлийн банк хамгийн өндөр хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа аж. Өмнө нь, төрөөс ийм хэмжээний дэмжлэг үзүүлж байсан туршлага байхгүй нөхцөлд хувийн хэвшил, арилжааны банкууд ч хамтын ажиллагааны зөв механизмд орж эхэлсэн нь сайн хөрс суурь бүрдүүлж байна гэж ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлж байсан юм.

 

                                                                                                                                М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.