“Оюутны лиг-2014” эхэллээ

Өнгөрөгч бямба гаригт Монголын хувийн их, дээд сургуулиудын дунд зохиогддог сагсан бөмбөгийн “Оюутны лиг-2014” тэмцээн Спортын төв ордонд нээлтээ хийв. 1996 оноос хойш уламжлал болон зохиогдож буй 15 дахь удаагийн уг тэмцээнд эмэгтэй 6, эрэгтэй 10  баг өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр нийт найман тоглолт болсноос Мон-Алтиус “Лионс”, “Мандах бүртгэл”, УБИС-ийн “Унаганууд”, МҮИС болон Сити Дээд сургуулийн багууд хожлоо авсан. Харин эмэгтэй багуудын хооронд гурван тоглолт болсноос УБИС-ийн “Унаганууд”, Отгонтэнгэр “Шилмүүснүүд”, ИЗОУИС-ийн багууд өрсөлдөгчөө тус тус хожоод байна. Дараагийн тойргийн тоглолт маргааш болно.

                                                                                                                          Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.