Агаарын шугамын зурваст орсон долоон иргэнд 364 сая 848 мянган төгрөг олгоно

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Чингэлтэй дүүргийн 16, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн, өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг долоон иргэнд олгохоор болжээ. Үүнд 364 сая 848 мянган төгрөг шаардагдах бөгөөд уг хөрөнгийг хотын дарга энэ оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөөс гаргахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгожээ.

                                                                                                                                        М.Бат 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.