Төсвийн байнгын хороо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
2015 онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 7.160.4 тэрбум төгрөг, нийт зарлага 7.640.1 тэрбум төгрөг болохоор байгаа бөгөөд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 479.7 тэрбум төгрөг болж ДНБ-ий 2 хувьтай тэнцэхээр байгаа юм.
Ц.Цэц