“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж байсан МУГЖ Х.Төмөрбаатарт туслах хандивын тоглолт зохион байгуулахаар борлжээ. Энэ талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж. Тиймээс урлаг соёлын одод “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-нд зохион байгуулахаар болсон байна. Тоглолтод МУАЖ А. Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, СТА С.Сэрчмаа нараас гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ.