Өнөөдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэрийн талаар хийлээ. ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газар байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөж улмаар ҮЗХ-нд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан байна. Харин Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн АН-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн дэмжээгүй гэдгийг хэллээ. Энэ үеэр ИТХ-ын дарга Д.Баттулга “Намын даргын асуудлыг намын Их хурал дээр ярина. Харин Хяналтын Ерөнхий хороог намын Их хурлаар сонгож баталдаг. Тиймээс Их хурлын асуудал” гэсэн бол Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Ерөнхий сайдын асуудал бол Нийслэлийн АН-ын эрхийн асуудал биш. Дүрмээрээ ҮЗХ-ны бүрэн эрхийн асуудал. ҮЗХ-ноос УИХ дахь АН-ын бүлэгт “Ерөнхий сайдыг тодруулах саналыг оруулж” гэсэн удирдамж өгсөн. УИХ дахь АН-ын бүлэг энэ саналыг хэлэлцэж ҮЗХ-нд танилцуулснаар шийдвэр гарна” гэв.
Ц.Цэц