Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 02-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.253 буюу 5.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага байгаа юм. Мөн 10 мянган хүн амд 35.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.3 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 5.7 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүн дотроо Улаанбаатар хотын хэмжээнд 74.100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.650 буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10 мянган  хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос гурав тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15, 73.0 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багасчээ. 

 Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд: 

  • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, 

  • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, 

  • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх, 

  • Гараа савандаж тогтмол угаах, 

  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх, 

  • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, 

  • Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, 

  • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх, 

  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах, 

  • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгааг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. 

Томуу томуу төст өвчин нь:

Вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин
Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

Халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрнэ.

Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

Эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд  тусгаарлан  хэвтрийн  дэглэм баримтлан эмчилгээ хийх
Ханиах найтаах үедээ ам хамраа таглах
Амны хаалтыг хоёр цаг тутамд сольж  хэрэглэх   
Ажил , сургууль, цэцэрлэг т явахгүй байх
Хувийн ариун цэврийг чандлан  мөрдөж, гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга,халбага зэргийг  содийн  уусмалаар  угааж  ариутгах.
Өрөө байрны цэвэрлэгээ агааржуулалтыг  сайн хийх
Бага насны хүүхэд өндөр настанаа асарч, өвчин хүндрэхээс сэргийлэх.
Хэрэв  өвчний хүндрэл зовиур арилахгүй бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

Томуугаас сэргийлэх уламжлалт ангаах ухааны энгийн арга:

Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
Сармис хүзүүнд нь зүүх
Чихэр өвс буцалгаж уух
 нохойн хошуутай цай хэрэглэх
Цагаан гаа, сармистай шөл
Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
Сүүнд сармис буцалгаж уулгах
Хүйтэн агаар амьсгалахгүй
Даарч жигнэгдэхгүй байх
Шингэн зүйл  өдөрт  2-3 литрийг  уух
Халуун  ус, ууранд   суух

                

                                                        Улсын хэмжээнд:

                                                Улаанбаатар хотын хэмжээнд:

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.