Цахим системээр сонгогдсон 10965 иргэнд газар өмчлүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга “Цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/940 дугаар захирамж гаргажээ. Тус захирамжийн дагуу 10965 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр болсон байна. Харин газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт  хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар тус тус даалгажээ.

                                                                                                                                                М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.