1. Үргэлж цоглог бай.
Ажлын өдөр чинь төлөвлөгдөөгүй төвөгтэй зүйлээр дүүрэн байлаа ч бүү бухимд. Уурлаагүй байхад бутээгүй юм уурлахаар бүтнэ гэж үгүй. Хэсэг хугацаанд тайван байж бодлоо цэгцэлбэл арга заавал олдоно. Барайгаад байлгүй инээмсэглэ. Ямар ч үед барьц алдахгүй гэдгээ даргадаа харуул.
2. Өөрийгөө ажлаар дар.
Өөртөө.их үүрэг хариуцлага оноох нь даргад чинь таны талаар аятайхан сэтгэгдэл төрүүлнэ. Мөн их ажилтай байх нь таныг энэ компанид ямар чухал хүн болохыг харуулна.
3. Эрт ирж, орой харь
Энэ нь таныг бусад ажилтнаас товойлгож өгнө. Өглөө бүр дор хаяж 15 минутын өмнө ирж оройд илүү цагаар ажиллавал таныг, сайн ажилтан гэж магтах болно.
4. Өөрийгөө чухал хүн гэдгийг харуул.
Бусад хүн өөрийг чинь ямар чухал хүн болохыг мэдэж байх естой. Та илүү цагаар ажиллан ажлын бутээмжээ нэмэгдүүлсэн шүү дээ. Гэхдээ дарга нар чинь үүнийг анзаарахгүй бол зүтгэл чинь талаар болно,
5. Бүрээгээ тат.
Таны хийсэн бүхэн талаар өнгөрөхгүй гэдгийг бусдад ойлгуул. Шинэ төлөвлөгөө зохиож хамт ажиллагсад маань шүүмжлэх болов уу гэж санаа бүү зов. Шүүмжлэл гарвал тайвнаар хүлээн авч үйл ажлаа танилцуул.
6. Амжилтаа баталгаажуул.
Хэрэв их хийснээ даргадаа тайлагнахдаа тоо баримтаар үзүүл. Жишээ нь өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулж болно, Хэрвээ та бүгдийг нь сайн тайлбарлаж чадвал дарга тань таныг сайшаах болно.
7. Сайхан хувцасла.
Ажилдаа ч аминдаа ч арчаатай хүнд дарга нар дуртай байдаг. Тиймээс үргэлж цэвэр цэмцгэр сайхан хувцаслаж яв. Хэт дэгжирхэх хэрэггүй. Нягтлан бол нягтлан шиг, менөжер бол менежер шиг байх ёстой.
8. Хэрхэн дэвших талаар асуу.
ымэдэх ёстой. Энэ тухайгаа ямар нэг шинэ ажил эхэлсний дараахан дуулгавал тохиромжтой.
9. Зөв хүмүүстэйгээ дотно бай.
Нөлөө бухий хүмүүстэй дотно байх нь таныг зорилгоо биелүүлэхэд түлхэц болно. Үдийн цайны үеэр хэнтэй хууч хөөрөх вэ гэдгээ анхаар. Хэрвээ залхуу зорилгогүй нэгэнтэй нийлээд байвал тийм л хүн болно. Болж өгвөл даргатайгаа ойр бай. Тэр л хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг мэдэх хүн шүү дээ.
10. Даргадаа тусал.
Даргадаа илтгэл бичихэд нь тусалж завсарлагын үеэр халуун яриа өрнүүл. Мөн түүний сайн талыг нь олж харан янз бүрийн зөвлөгөө ав. Энэ бүхний үр дүнд та хоёрын хооронд дотно нөхдийн холбоо үүснэ. Энэ зөвлөгөөг дагаад шууд үр дүнд хүрнэ гэж мэдээж үгүй ч, зорилгодоо хүрэх замыг тань товчилж өгөх болно шүү.