АН-ын ҮЗХ-ны хурал хойшилжээ

АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр 15.00цагт товлогдсон байсан ч 18.00 цагаас хуралдахаар болжээ. Тус намын УИХ-ын дахь бүлгийн гишүүдийн зүгээс ҮЗХ-ны хуралдах цагийг хойшлуулах санал гаргасан байна. Чуулган болон байнгын хорооны хуралдаантай цаг  нь давхацсан учраас намын гишүүд намын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй гэж  үзжээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.