СТА дуучин Д.Намсрайноровын гурав дахь охин аялан тоглолтынх нь үеэр мэндэллээ

МУСТА дуучин Д.Намсрайноров баруун болон төвийн аймгуудаар “Намсрайноров-2014” аялан тоглолтоо хийж яваа ажээ. Түүнийг Хөвсгөл аймагт тоглож байхад буюу энэ сарын 6-7-нд шилжих 00.00 цагийн орчимд гурав дахь охин нь Улаанбаатар хотод мэндэлсэн байна. Тэрбээр, өөрийн фэйсбүүк хуудастаа “Хоймор нутгийн хийморлог түмэнд хоёр удаа тоглож хамтдаа дуулж өндөрлөлөө. Уран дөш уул, Далай ээж ивээлээ. “Хонгор чамдаа” анхны аялан тоглолтоор Увс нутагт явахад хүү минь мэндэлж байлаа. Харин 20 минутын өмнө гурав дахь охин маань мэндэллээ дээ. Ханьдаа хязгааргүй хайртай” хэмээн бичжээ. Түүний ууган хүүг Тэмүүлэн, удаах охиныг нь Нарангарав гэдэг бөгөөд шинээр мэдэлсэн охиндоо Сарангарав гэдэг нэр хайрлахаар болсоноо дуулгасан юм. “Намсрайноров-2014” аялан тоглолтоо баруун болон төвийн бүсийн аймгуудаар тоглож дуусаад энэ сарын 12-нд хотод ирэх бөгөөд үргэлжлүүлэн зүүн бүсийн аймгуудаар аялах юм байна. Тиймээс дуучин Д.Намсрайноровт болон хайрт хань, гэр бүлийнхэнд нь энэ орчлонгийн хамгийн гэгээн бүхнийг хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.