180 гаруй сая төгрөг хулгайлаад баригджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "Хос гарьд" хиамын цехийн байранд өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 1-нд шилжих шөнө хулгай орж 180 гаруй сая төгрөг хулгайлсан хэргийг илрүүлжээ. Гэмт этгээд хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд аваачиж, 40 литрийн битонд хийн, газарт булсан байсан аж. Үүнийг нь  Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид болон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна. Хулгайн хэрэг үйлдэгдсэн хиамын цехийн байранд шалгалт хийхэд тухайн байгууллагын харуул хамгаалалт хангалтгүй, хаалга цүү болон их хэмжээний мөнгө хадгалж байсан сейф хүндрүүлэгч байхгүй, бэхэлгээ муутай байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.