“Гал үндэстэн” холбоо болон бусад төрийн бус байгууллагаас “Кожеговь” компанийг үйл ажиллагаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байгаа билээ. Учир нь тус компанийн хор уршгаар Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгийн малчдад асар их хохирол учирч буйг удаа дараа мэдэгдсээр байгаа. Тиймээс үүнтэй тэмцдэг төрийн бус байгууллагуудын зүгээс “Кожеговь” компанийг 72 цагийн дотор үйл ажиллагаагаа зогсоож, Монголын нутгаас гарахыг шаарджээ. Үүндээ тэд Монгол Улсын хууль тогтоомж, орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг үл хайхарч нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг зөрчиж буйг онцолжээ. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй, ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй бол нутгийн иргэдтэй хамтран бүх төрлийн аргаар тэмцэж НҮБ, Олон улсын хүний эрхийн шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
М.Өлзий
Сэтгэгдэл (1)