Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоосон байдаг ажээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорхи баримтуудаас ойлгож болно. Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай.
10 минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.
20 минутын дараа
Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.
40 минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.
45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.
50 минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магний, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээс дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.
60 минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн "ноёрхол" мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ гэдгийг судлаачид тогтоожээ.
Машины мотор цэвэрлэхэд ашигладаг
Баруунд "Coca-cola” тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна. Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар "Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс илүү байдгийг тогтоожээ. Нэг литр "Coca-cola” төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий.
Тэгвэл хэдий хэмжээгээр хэрэглэхэд зохистой вэ?
Гэтэл насан хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ажээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгүй байдаг аж. "Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ. "Coca-cola” мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь бөөрний чулуу үүсэхэд "эерэгээр” нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна. Дэлхийн маш олон оронд "Coca-cola” мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.