АН-ын ҮЗХ хуралдана

Ерөнхий сайдыг огцорсны дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж намынхаа ҮЗХ-г хуралдуулахаар өдөр товлосон. Тов ёсны дагуу өнөөдөр үдээс хойш 15:00 цагт ҮЗХ хуралдана.

ҮЗХ-ны хурлаар цаг үеийн асуудалтай холбогдуулан улс төрийн дүгнэлт  хийж, намын дарга хэн байх, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Сонирхуулахад, Олон нийт дунд явж буй дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай онлайн санал асуулгын дүнгээр хамгийн их буюу 35 хувийн саналыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, түүний дараа 30 хувийн саналыг УИХ-ын гишүүн Х.Баттулга нар авчээ. Гэхдээ уг асуудлыг зөвхөн АН-ын ҮЗХ шийдэх учиртай. 

                                                                                                                          Ц.Цэц

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.