АН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, намын даргынхаа эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг ярилцсан байна. Хурлаас МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргажээ. Уг тогтоолыг ҮЗХ-гоор хэлэлцэх бөгөөд тус хорооноос гаргасан шийдвэрээр хүчин төгөлдөр болох юм.

