Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг хүчтэй яригдаж эхэллээ

Дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг яригдаж эхлэв. Түүнийг АН дотроо нэр хүндтэй, залуу, харьцангуй нэр цэвэр улстөрч учраас нам нь төдийгүй сөрөг хүчин нь ч дэмжих магадлал өндөр байна. Тэрбээр АН дахь “Алтангадас” фракцид хамаарагддаг бөгөөд тус фракци нь ҮЗХ дотор олонх юм. Хэрэв Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болбол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого цаашид үргэжилэх нь тодорхой. 

                                                                                                                             Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.