“JCI Монгол” байгууллагаас нийслэлийн автомашинтай иргэдэд тулгамдаж буй замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа аж. Энэ онд нийслэлд барьж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2.5 дахин нэмэгдэж, 40.94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа. Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор “JCI Монгол” байгууллага хотын захиргаатай хамтарч “Хотын шийдэл” форумыг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн хамтарсан форумд төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэх юм байна.