Жүжигчин хоёр бүсгүйн араас одоо хоёр мисс орох вий

“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, монгол бүжгийн гайхамшигийг мэдрүүлж явсан мисс Э.Сэлэнгэ эх орондоо удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар иржээ. Тэрээр анх 14 насандаа загварын тайзнаа гарч байсан бөгөөд өдгөө UBS телевизийн хөтлөгч найруулагчийн курст сууж тун ч завгүй яваа сурагтай. Гэвч сүүлийн үед Э.Сэлэнгээгийн талаар шар хэвлэлээр таагүй мэдээллүүд гарах болсон. Түүнийг “порно од” хэмээн цоллож, нүцгэн зураг бичлэгүүд нь цахим ертөнцөөр тарсан. Тэгвэл Э.Сэлэнгэ саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа өөрийнхөө хайр сэтгэл, найз нөхдийн урвалт болоод загварын тайцны арын амьдралын бүхий л булхайг илчилжээ. Тухайлбал, топ модел Д.Болормаагийн талаар “Д.Болормаа намайг нухчин дардаг. Намайг Сүбээдэй гэх залуутай хардаад сонин характер гаргасан. Саяхан тэр залуу Сингапурт очсон юм. “Пантом” ангентлагт загвар өмсөхөөр дөнгөж очсон хүнд чинь би ядахдаа Монгол ёсоо бодож тусална биз дээ. Фитнесс зааж өгсөн, манай ангентлагийн бүх модел бөөнөөр хоол идэж, клубт ордог. Маш энгийн түвшний харилцаа. Бөөнөөрөө авахуулсан зураг фэйсбүүк дээр гарсныг харчихаад буруу ойлгосон юм шиг байна лээ. Ер нь гадны ангентлагууд долоо хоногт нэг удаа хамтдаа цагийг өнгөрүүлэх нөхөрсөг арга хэмжээ зохион байгуулдаг. Сүбээдэйтэй нэг агентлаг болохоор хамтдаа байсан. Дараахан нь би Монгол руу ирсэн. Д.Болормааг тэгж хэлэхэд нь үнэхээр гайхсан. Намайг өөр рүүгээ угз татаж, хуруугаа гозойлгож чичлээд “Чи Сүбээдэйтэй яасан гэнээ” гэж дуугаа өндөрсгөөд... Би хариуд нь “Сүбээдэйтэй чинь яагаа ч үгүй, та надтай ингэж ярьж болохгүй шүү” гээд босоод явсан. Би тэгж л биеэ барьсан. Би Болормаагаас хараат бус болохоор л энэ бүх үнэнийг ярьж байна. Хэрвээ хараат байсан бол тэр хүний характер, гаж үйлдэл, гаргасан араншин, хэлсэн бүхнийг нь далдлах байсан байх. Надтай тэгж харьцсан ёс суртахууны хувьд асар бүдүүлэг байсан учраас л би энэ тухай ярьж байна. Уг нь тэр хүн надад их сайн байсан үе бий. Гэхдээ эр хүнээс болж надтай хувийн чанартай харьцсан нь миний үнэлэх үнэлэмж, цаашдаа хамтарч ажиллах хүсэл зорилгыг унтраасан” гэжээ. Мөн “Топ модель Болормаагийн талаар агентлагийнхаа залуустай нь холбосон ор, хөнжлийн асуудал их яригддаг. Үнэхээр тийм юм уу, эсвэл гүтгэлэг үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм үү, үгүй юу гэж асуувал би тийм л гэж хариулна. Угаасаа моделиуд нь ч мэддэг. Эрэгтэй эмэгтэй моделиуд багшаасаа хараат байдаг учраас тэр болгон ярьдаггүй. Тэнд байгаа хүүхдүүдийг би ойлгож байна. Би загварын А үсгээ Д.Болормаагаар заалгаагүй. О.Байгаль багшаар бүр хамгийн анх заалгаж байсан юм” хэмээн хариулжээ. Саяхан хоёр жүжигчин бүсгүй мөн л иймэрхүү асуудлаас болж маргалдан улмаар нэг нь хорихын хаалга татаж, нэг нь эрүүл мэндээрээ хохироод үлдсэн. Тэгвэл одоо хоёр мисс бүсгүй тэдний араас орох вий. 

 

эх сурвалж: GRANDNEWS.MN

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (92.22.173.188)
    Bolormaa muuhai Zantac tenet Blair abgai SH dee
    2014 оны 11 сарын 16 | Хариулах