Парламентад суудалтай цөөн хэдэн эмэгтэй гишүүний нэг З.Баянсэлэнгийг зарим хүн “Азаар УИХ-ын гишүүн болсон” хэмээн ярилцах нь бий. Үнэндээ гудамжинд бусдын л адил жагсаал цуглаан хийлцэж явсан энгийн эмэгтэй гэнэтхэн улстөрийн том албан тушаалд очоод, бүр УИХ-ын гишүүний суудалд “Candy crush” тоглоод суух нь нэг бодлын “Аз” ч юм шиг. Гэвч тэрбээр одоохондоо хийж бүтээж гавиагүй ч бодсон санаснаа хэний ч өмнө шуудхан хэлчихдэг нэгэн. Тэр ч утгаараа өөрийг нь шүүмжилсэн фэйсбүүк хэрэглэгчтэй шөргөөцөлдөөд авсан бололтой.


Сэтгэгдэл (2)