Жүжигчин Н.Баярмаа нүцгэн зургаараа “Playboy”-ыг чимлээ

        

        Монголд нээгдээд жил гаруй хугацааг ардаа орхиж буй “Playboy Mongolia” сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүрийг жүжигчин Н.Баярмаа нүцгэн зургаараа чимжээ. Ийнхүү УДЭТ-ийн архагууд дундаа “шинэков” хэвээрээ байгаа авьяаслаг жүжигчин бүсгүй маань дэлхийд алдартай олон оддын адил “Playboy” сэтгүүлд өөрийн гоо үзэсгэлэнгээ мөнхөллөө. Н.Баярмаа “Урагшаа залуус аа”, “Алсын удирдлага” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна “Нора” жүжгийн Норагийн дүрийг бүтээсэн гэдгийг үзэгчид мэднэ. Мөн түүний тоглосон “Алсын удирдлага” кино саяхан нээлтээ хийсэн бөгөөд Бусаны кино наадамд түрүүлсэн билээ. Ийнхүү өөрийн гоо үзэмж, залуу нас, нүцгэн биеэрээ “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимж буй нь түүнд илүү их амжилт, эрч хүч, боломжийг дагуулах биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.