Ану тархины фитнессээр хичээллэж эхэлжээ

"Гала" хамтлагт дуулж олны танил болсон дуучин Ану сүүлийн жилүүдэд уран бүтээл гэхээсээ илүүтэй өөрийн хувийн амьдралаар "од" болох болсон нэгэн. Түүнийг гоо сайхны хагалгаа хийлгэсэн, арьсаа татуулсан, хүүхдээ тээгч эхээр төрүүлсэн гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл тарж, тэр чинээгээрээ түүнийг сонирхох хүмүүс олширсон. Ийнхүү олны анхаарлыг татах болсон тэрбээр тураах бүтээгдэхүүн сурталчилж, өөрөө хэрэглэж сайхан бие галбираа хадгалдаг тухайгаа охид бүсгүйчүүдэд зөвлөж, ашиг орлого ч ихтэй байгаа бололтой. Ану дахин шинэ зүйл санал болгож эхэлсэн нь тархины фитнесс гэнэ. Тэрээр Оросын нэрт тархины фитнессийн багш Монголд сургалт явуулах гэж буй талаар өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (92.22.173.188)
    ene neg uuruurei reklam hiisen zaluugaaraa end tendee mes zasal hiisen emegtei Yu l bolood ybnaa
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (92.22.173.188)
    ene neg uuruurei reklam hiisen zaluugaaraa end tendee mes zasal hiisen emegtei Yu l bolood ybnaa
    2014 оны 11 сарын 16 | Хариулах