“Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” инээдмийн энтертайнмэнт шоу тоглолт болж байгаа билээ. Тэгвэл өчигдөр тоглолтынхоо өмнөхөн МУГЖ Л.Баттулга буюу Аглуу “шагчид”-тай маргалдаж, гар зөрүүлэх дээрээ тулжээ. Тэрбээр “Энэ “шагчид”-ыг зогсоох хуультай болмоор байна. Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа болохоор хууль бус биш. Өнөөдөр бүр нэг шагчинтай зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. Үүнийг нь уншсан цахим найзуудынх нь зарим нэг нь “Та нар өөрсдөө тэр тасалбар шаглагчдаа зогсуулж заруулдаг биз дээ” гэсэн утга бүхий хариу бичсэн байв. Харин жүжигчин Аглуу “Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй” хэмээн их л уурлажээ.