Мөнгө завшсан гэх халамжийн ажилчдын хэрэг шүүхэд шилжжээ

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн нэр бүхий 11 ажилтанд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүхэд шилжүүлжээ. Тэднийг хүний хөгжлийн сангаас мөнгө завшсан, Монгол Улсын иргэншлээс гарсан иргэдэд уг мөнгөнөөс олгосон, нас барсан иргэний нэрээр мөнгө завшсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчлэсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлдэж, 120 гаруй сая төгрөг олгосон байна. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчлэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлж 40 гаруй сая төгрөг олгосон гэх үндэслэлээр шүүхээр болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.