Дөнгөж сая АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийв. Уг хурлаас энэ сарын 7-нд буюу ирэх баасан гарагийн 15:00 цагаас ҮЗХ-г хуралдуулах шийдвэр гаргасан байна. Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулж, цаг үеийн байдалтай холбогдуулан нам доторх асуудлаа хэлэлцэх юм.
Ц.Гэрэл