Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ?

Засгийн газар огцрохтой зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай давхар яригдаж эхэллээ. Ер нь бол Н.Алтанхуягийн асуудал дөнгөж хөндөгдөж эхэлмэгц дараагийн хүний тухай яриад эхэлчихсэн. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын нэрс тодроод байгаа.  Ерөнхий сайд АН-ын ҮЗХ-нд хамгийн олон дэмжигчтэй фракциас тодрох нь дамжиггүй. Энэ үүднээс нь авч үзвэл Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарын аль нэг магадлалтай. Ч.Сайханбилэгийн хувьд нам доторх нэр хүндээрээ бусад өрсөлдөгчдөөсөө дутахааргүй энэ тэнцүү өрсөлдөгч. Гэхдээ олны үг ортой гэж хамгийн их яригдаж буй нь З.Энхболд, Х.Баттулга нар.  Тэд цагаа тулбал хэн хэн нь амархан бууж өгөх хүмүүс биш. Х.Баттулга аль эртнээс Засгийн газрыг атгах сонирхолтой байсан нэгэн. Түүнийгээ ч нуудаггүй. Нөгөө талаар олон талын дэмжлэг авах хамгийн магадлалтай хүн юм. Дараагийн эрхэм бол УИХ- ын гишүүн Р.Амаржаргал. Түүний хувьд урьд өмнө Ерөнхий сайдын алба хашиж, удаа дараа УИХ-д сонгогдсон төдийгүй нэртэй эдийн засагчдын нэг. Тиймээс эдийн засаг зогсонги, хямрахдаа туйлдсан энэ үед  Р.Амаржаргал шиг хүн чухал хүн хэрэгтэй байж болох юм. Харин саяхнаас нэр нь мэр сэр дуулдаж эхэлсэн хүн бол Э.Бат-Үүл. Гэхдээ түүнийг ҮЗХ-ноос дэмжлэгч авч яригдаж буй намын лидерүүдээ ялж гарч ирэх нь юу л бол гэсэн яриа байна.

                                                                                                                                  Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.