Баян-Өлгийд дахин хүүхдүүд хоолонд хорджээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 53 хүүхэд гэдэсний цусан суулгаар өвчилж эмнэлэгт хэвтсэнээр 40 хүүхдийнх нь бие сайжирч эмнэлгээс гараад байгаа. Тэгвэл дахин цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордсон байна. Өнгөрсөн сарын 29-ний 23.00 цагийн байдлаар хордсон хүүхдийн тоо 39 болсон бөгөөд биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира мэдээлжээ. Тиймээс эмч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж. 

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.