МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Цөмийн энергийн газар /ЦЭГ/-ын дарга Н.Тэгшбаяр нар хамтарсан тушаал гаргаж, гарын үсэг зуржээ. Уг тушаалын дагуу Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүнд тавих цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр хоёр тал байгууллага хамтран ажиллах юм байна. Мөн цацрагын хяналтын төхөөрөмжүүдэд сэжигтэй дохиолол илэрсэн үед авах арга хэмжээ, мэдээлэл дамжуулах бүдүүвч зэрэг зургаан хавсралтыг баталсан байна. Ингээд тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ.
М.Бат