Шинэчлэлийн засгийн газар огцорлоо

Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжлээ. Нийт оролцсон гишүүдийн 36 нь дэмжиж 30 нь эсрэг санал өглөө. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний Засгийн газар огцрохоор болов. Хуралдаанд МАН-ын гишүүд ирцээ бүрдүүлэн оролцож байгаа бол АН-ын зарим гишүүд санал хураалтад оролцоогүй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.