Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжлээ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг асуудлаар АН-ын бүлэг олон өдөр хуралдаж Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг байр суурь дээр тогтсон гэж байсан юм. Ямартаа ч Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүн ийнхүү шийдвэр гаргалаа. Одоо харин УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудал хаашаа эргэх нь сонин байна. 

                                                                                                                                 Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.