Төл малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

Нийслэлийн Засаг дарга “Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу өнгөрсөн сарын 5-15-ны хооронд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин өнгөрсөн сарын 29-ны өдрөөс энэ  сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байгаа аж. Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон  бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд  вакцинжуулалтын ажлыг шуурхай  зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Гоц  халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  зохион байгуулж   шаардагдах  вакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар   ханган,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн  бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар, Мэргэжлийн хяналтын газарт  тус тус даалгажээ. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллах аж.

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.