Азийн Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Тайваньд эхлэж манай улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж хожигдол хүлээсэн. Тэгвэл өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайванийн багтай хийж 73:66-аар багтаа хожил авчирсан юм. Манай шигшээ баг маргааш Макаогийн багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ. Хэрвээ хожвол хэсгээсээ гарах боломжтой юм.
Ц.Гэрэл