АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудлыг маргааш байнгын хороогоор хэлэлцэх юм. Мөн АН-ын өнгөрсөн долоо хоногт авсан завсарлага ч маргааш дуусгавар болно. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлж байгаагаар "АН-ын бүлэг Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахгүй гэдэг дээр санал нэгдсэн. Гэхдээ бүлгийн хуралд оролцоогүй гишүүдээ оролцуулж асуудлыг дахин ярина”гэж байсан юм. Тиймээс гишүүдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж асуудлыг дахин хэлэлцэж байгаа бололтой. 

                                                                                                               Ц.Цэцэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.