Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд болсон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны хурлаас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-г Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо.
Түүнчлэн уг хурлаар Холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, ОХУ, Малдив, Узбекистан зэрэг улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна.
Дээрх байгууллагын дүрмийн дагуу Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, таван гишүүн бүхий удирдах зөвлөлд нь Монгол Улсын СЕХ-г сонгосон байна. Энэхүү нэр хүндтэй үүргийг СЕХ 2016 онд болох Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны Ерөнхий Ассамблейн чуулган хүртэл гүйцэтгэх юм.
Ц.Цэцэг