МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, С.Ууганбаяр нар өнгөрсөн сарын 27-нд “Хайрын цэцэрлэг” хэмээх хамтарсан уран бүтээлийн цэнгүүнийг Тусгаар тогтнолын ордонд хийсэн. Уг тоглолтод хоёр яруу найрагчийн шүлгээр бүтсэн дуунууд дуулагдсан бөгөөд үзэгчдийн талархлыг багагүй хүлээсэн юм. Тэгвэл энэ удаа тоглолтоо энэ сарын 14-нд Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулгад толилуулахаар болсон байна. Учир нь хоёр найрагч багын найз, яруу найрагч Б.Эрдэнэбулган агсаныгаа дурсан хүндэтгээд төрсөсн нутагт нь тоглолт хийхээр болсон аж.