Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороод өглөө хуралдахаар товлогдоод байсан.  Байнгын хороодоор Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон. Гэвч  ирц хангалтгүйн улмаас хуралдаан хойшилсон байна. Харин одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.