“Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н энэ оны техникийн тайланг олон нийтэд танилцууллаа. Уг тайланд тэмдэглэснээр “Оюутолгой” төслийг 7.43 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны тайланд тусгаж байсан дүнгээс 2.4 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү “Рио-Тинто” төслийн үнэлгээг бууруулсан нь хувь нийлүүлэгчдийн дунд үүсээд байгаа татварын маргаантай холбоотой бололтой. Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн бирж дээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өсч 3.35 ам.долларт хүрсэн байна.