Монгол бүсгүй Нью-Йоркын марафонд түрүүллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдсон “TCS New York marathon”-д Монгол Улсаа төлөөлөн П.Энхманлай болон О.Саранчулуун нар амжилттай оролцлоо. Нью-Йоркийн марафон энэ сарын 2-нд эхэлж 70000 хүн оролцсон байна. Энэхүү  марафонд нуман хөлтэй Монгол бүсгүй 42 км замыг 8 цаг 15 минутад туулж өөрийн төрөлд түрүүлжээ. Дэлхийд чансаагаараа гуравдугаарт ордог энэхүү марафонд эх орноо төлөөлөн тэргэнцэртэй болон нуман хөлтэй тамирчин анх удаагаа оролцохдоо ийнхүү өндөр амжилт гаргаж байгаа юм. П.Энхманлайгийн хувьд  2 цаг 15 минутын амжилтаар тэргэнцэртэй тамирчдын төрөлд эхний 20-д орсон байна. Марафоныг дэлхий даяар NBC-5 сувгаар шууд дамжуулсан аж.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.