“Блью Мүүн Арт” галерейд өнөөдөр 18.00 цагаас “Дэлхийн хотуудын төрх” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэх гэж байгаа ажээ. Энэ нь өнөө цагийн дэлхийн томоохон хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн юм байна. Уг үзэсгэлэнг нийслэлийн 375 жилийн ойд зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дэлхийн Монголчуудын Дүрслэх урлагийн тэргүүлэх холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 13-ныг дуустал олны хүртээл болгох гэнэ. Дашрамд дуулгахад “Блью Мүүн Арт” галерей нь шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгоор энэ онд төрөлжсөн болон сэдэвт 26 үзэсгэлэнг зохион байгуулж, 800 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байгаа аж.
Н.Дөлгөөн