Ардчилсан намын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй

Ардчилсан намын бүлгийн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Чухам ямар асуудал хэлэлцсэн талаар тодорхой мэдээлэл хийсэнгүй. Ямартай ч үдээс хойш дахин хуралдаж магадгүй байна. Ийнхүү Ардчилсан намын бүлгийн хурал сунжирч байгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүйтэй холбоотой бололтой. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт тус намын бүлэг уг асуудлаар завсарлага авсан юм. Ардчилсан намын авсан завсарлагын хугацаа энэ лхагва гарагт дуусна. 

                                                                                                                           Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.