Монгол- Хятадын сагсчид өнөөдөр өрсөлдөнө

Өнөөдөр Азийн эрэгтэй сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах  тэмцээн Тайваны Тайпей хотод эхэлж байгаа бөгөөд 14:00 цагаас сугалаа ёсоор анхны тоглолтыг Монгол- Хятадын багууд эхлүүлнэ.

Энэхүү наадамд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Малайз, Филлипин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид оролцож байна. Манай улсын оюутны шигшээ багийн 18 тамирчин оролцох юм. Өмнө нь манай улсын сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад оролцож байсан. Ингэхдээ 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртсэн бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарч байв. Тэмцээн энэ сарын 8-ны өдөр өндөрлөнө.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.