Замын –Үүдийн “Борхойнтал – тээвэрчдийн холбоо” ТББ –аас энэ пүрэв гарагаас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоохоор болжээ. Хил хооронд ачаа тээвэрлэдэг жолооч нар энэ талаараа МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт мэдээллэх гэж байна. Ингэхдээ Хятад Улсын Эрээн хотын гааль, хорио цээрийн хашааны төлбөрийг бууруулах, мөн энэ төлбөрийг гаалийн бичиг бүрдүүлэлтийн мөнгөтэй нэгтгэж нэг цонхны үйлчилгээтэй болгож шийдвэрлэх, Эрээн хотод зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг ажлын хэсгийн оролцоотой шийдвэрлэх, Боомтын зөвлөлд тээвэрчдийн төлөөллийг оролцуулах зэрэг шаардлага тавих гэж байгаа аж.
Ц.Гэрэл