М.Уранцэцэг “Их дуулга”-аас алт авлаа

Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо эхэлсэн "Их дуулга"-ын жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-д татамид гарсан М.Уранцэцэг алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Тэрбээр "А" хэсгийг тэргүүлэн барилдаж аваргын төлөө олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновицкиг юко үнэлгээгээр ялж түрүүлсэн юм.

Абу Дабигийн "Их дуулга" нь олимпийн оноо олгодог учраас гавьяат тамирчны хувьд 500 оноо нэмж авснаар 3393 оноотой болж жиндээ дэлхийд тэргүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.235.211)
    ямар сайхан юм бэ амжилт хүсье олимпийн аварга болоорой
    2014 оны 11 сарын 17 | Хариулах