Манай жүдочид дэлхийн чансааг тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Уг чансаагаар эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай улсын тамирчин Г.Болдбаатар 2676 оноотой дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон 11 дүгээрт, М.Бундмаа 17 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг дэлхийн чансааны гуравт, 73 кг-д Х.Цагаанбаатар чансааны зургаадугаарт тус тус бичигджээ. Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн жиндээ 1176 оноогоор есдүгээр байр эзэлсэн байна.

                                                                                                                  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.